Том нөлөөллийг тоон технологид түшиглэн бүрдүүлж болно

Том нөлөөллийг тоон технологид түшиглэн бүрдүүлж болно

https://blog.adobe.com/en/publish/2021/02/19/how-students-using-digital-literacy-work-community-social-change.html#gs.v15sop
Image description

Клемсоны Их Сургуулийн докторын сургалтын оюутан Ребекка Росс өөрийн бүтээлээрээ оюутнууд хэрхэн тогтолцооны асуудлыг сторителлинг болгож нийгэмд нөлөө үзүүлж болохыг харуулаад зогсохгүй оюутан залууст өөрийгөө илүү бүтээлчээр хэрхэн илэрхийлж болохыг үлгэрлэсэн байна. 


“Стори (орч.тайл. нийтлэл) нь бодит бөгөөд нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүгээр дамжуулан бид өөрийн хүрээлэн буй орчноо ойлгохоос гадна бие биенээ ч мөн давхар ойлгож чадна” гэж тэрээр хэлэв. Түүнчлэн, хүмүүст тулгамддаг саад бэрхшээлийг системтэйгээр өөрчилж, тэднийг сонсдог болгох нь хамгийн чухал юм гэдгийг тэрээр ахисан боловсролын өөрийн туршлагаас олж мэдсэнээ цохон тэмдэглэсэн юм. Ялангуяа, нийгэмд өөрийн нас, хүйс, гарал үүслээр дутуу үнэлэгддэг нийгмийн төлөөлөлд энэ нь илүү өөрийгөө таниулах боломж олгоно.

Россын үзэж буйгаар оюутан, залууст технологийг хүртээмжтэй болгосноор тэд өөрийн “стори”-г өөрийн өнцгөөс дэлхийн өнцөг булан бүрээс бэлтгэх чадвартай болох бөгөөд ингэснээр өнөөдөр тулгамдаад байгаа соёлын болон нийгмийн бэрхшээлүүдийг даван туулж чадах аж. Өөрөө шашины хатуу дэг жаяг баримталдаг гэр бүлд өссөн Росс, Adobe Premier Pro ашиглан “Хүүхэлдэй/Гэр” богино киног бүтээж жендерийн тэгш бус байдлын хор уршигийг харуулсан байна.
https://youtu.be/QQFRkS_eeTg

Сурган хүмүүжүүлэгчийн хувиар Росс өөрийн бүх насны сурагчдад “сторителлинг” даалгаварыг хийх технологийг танилцуулсан байна. Тэрээр тоон технологи ба сургалтын хөтөлбөрийн зэрэгцээ суралцагсдын дотоод орчин, гэр бүлийн уур амьсгалыг ойлгох нь хичнээн чухал болохыг мөн дурьдсан байна.

“Бидний нэг үүрэг бол өөрийн оюутан, суралцагч нартаа боломжийг бүрдүүлэхэд оршино. Бид тэдэнд ямар ч технологийг нээлттэй болгож өгөхийг хичээх ёстой бөгөөд хэрэв чадахгүй бол өөр арга замыг эрэлхийлэх ёстой” гэж ярихдаа Росс “мэдээж бид гэр оронгүй, боломжгүй хүүхдүүдэд кампьютерийн өрөөг илүү цагаар ашиглах зэрэг нөхцлийг бий болгож болно. Гэхдээ асуудал өгсөн даалгаврыг хийсэн эсэх.”

Их, дээд сургуулиуд оюутнуудад тоон технологийн мэдлэгтэй болгохыг хөхүүлэн дэмжиж, тэдэнд өөрийн сториг бүтээх ур чадварт сургахын зэрэгцээ технологийн хүртээмж тэгш байгаа эсэхийг анхаарах цаг нэгэнт болжээ.