Wondershare PDFelement 8 программ хангамж PDF файлын хэрэглээг хялбаршуулна

PDFelement програмын гайхамшиг

Wondershare PDFelement 8 программ хангамж PDF файлын хэрэглээг хялбаршуулна


Image description

Шинэ хувилбар

Wondershare PDFelement 8 нь дэлхийн зах зээлд танилцуулж буй PDF редактор программ хангамжийн хүрээнд гарсан сүүлийн шинэчилсэн хувилбар юм. Энэ удаагийн шинэчлэл нь хэрэглэгчийн интерфэйс ба бүтээмжийн сайжруулсан төдийгүй үүлэн орчинд хадгалах, удирдлагын цэсийг хялбаршуулсан зэрэг олон давуу талыг бүрдүүлжээ. 

“Бид Wondershare PDFelement 8 хувилбарын “хэрэглэгчдийн туршлага”-д үндэслэн шинэчилсэн бөгөөд энэ программын хэрэглэгчдийн мэдэх энгийн, ихэмсэг байдлыг хадгалсны зэрэгцээ илүү хүчтэй болгосон” хэмээн Вондерцэйр компанийн Бүтээгдэхүүн эрхэлсэн Захирал Гари Чен танилцуулжээ. Тэрээр “энэ өндөржүүлсэн хувилбар нь манай хэрэглэгч нарын албан ажлыг улам үр бүтээлтэй болгоно гэдэгт найдаж байна” гэжээ. 

Одоо байгаа хэрэглэгчдийн санал, хүсэлтэнд тулгуурлан Вондешэйр өөрийн PDFelement 8 программ хангамжид үндсэн өөрчлөлтийг оруулсан аж. Тэдгээрээс цухас дурьдвал:

  • PDF хурд – Хэт их хэмжээтэй файлыг одоо 0,5 секундын дотор нээх боломжтой болгосноор өмнө 1,5 секунд байсан хугацааг богиносгосон. Одоо программ 300 хувиар илүү илүү хурдан ачаалах ба түүний санах ойд эзлэх хэмжээг 100 мБ байсныг 40 мБ болгон бууруулсан. Энэ бүгд PDFelement 8 хувилбарыг илүү хурдан, илүү хөнгөн болгож байна. 
  • Үндсэн цэс өөрчлөгдсөн – Өмнөх хувилбаруудыг ашигладаг хэрэглэгчдээс өгсөн санал, хүсэлтийг харгалзан илүү хялбар интерфэйсийг санал болгож байгаа бөгөөд хэрэгсэл болон цэс хэсэг үл мэдэгдэх болсон. 

Эдгээрээс гадна PDFelement 8 нь үүлэн баримт бичгийн тогтолцоог санал болгож байгаа бөгөөд үүлэн орчинд баримт бичиг хадгалах, цахим гарын үсэг хэрэглэх боломж бүрдсэн нь олон талын хрэглээнд чухал үүрэгтэй.   

PDFelement 8 нь одоо 100 ГБ хэмжээтэй үүлэн хадгалах орчныг бүрдүүлсэн тул нэг баримт бичигтэй аливаа эрсдэл үгүй олон хэрэглэгч ажиллах таатай орчныг бүрдүүлж байна. Энэ технологи нь корпорэйт хэрэглэгчийн аюулгүй байдлыг функцэд түшиглэсэн.   

Хууль зүйн үүднээс гарын үсгээр батлах болох хэрэглэгчийн гарын үсгийг нэмэх зэрэг цахим гарын үсгийн боломжоор хангаж өгсөн. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://pdf.wondershare.com/ хаягаас авна уу. 

Image description